ОХУ-ын Дагестан мужийн нисэх онгоцны буудалд Израилыг эсэргүүцэгчид бослого гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Дагестан мужийн нисэх онгоцны буудалд Израилыг эсэргүүцэгчид бослого гаргажээ

a city skyline with a grey sky

/2023.10.30/: Ням гарагийн орой ОХУ-ын Дагестан мужийн төв нисэх онгоцны буудалд Израилийн онгоц ирсэнийг эсэргүүцэж олон зуун хүн дайран орсон байна.

Ням гарагт эрх баригчид лалын шашинтнууд зонхилдог бүс нутгийн төв Махачкала хотын нисэх онгоцны буудлыг хааж, цагдаа нар тус байгууламжид цугларчээ. Одоогоор баривчлагдсан тухай мэдээлэл байхгүй ч хэд хэдэн хүн шархадсан байна.

"Махачкалагийн нисэх онгоцны буудалд болсон бослогын улмаас шархадсан хүмүүс байна, тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж байна" гэж Дагестаны Эрүүл мэндийн яам Telegram хуудсаараа дамжуулан мэдээлсэн ч үйл явдлын талаар нарийн ширийнийг мэдээлээгүй байна.

Орон нутгийн мэдээлснээр уг онгоц Оросын Red Wings агаарын тээврийн компанийнх байжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буух талбай дээр цугларсан хүмүүсийн зарим нь Палестины далбааг намируулж, зарим нь Махачкалад ирсэн зорчигчдын паспортыг шалгаж байгаа нь харагдаж байна.

Махачкалагийн нисэх онгоцны буудалд жагсагчид цагдаагийн машиныг хөмрүүлэхийг оролдож байгаагаас цагдаа нар цугласан олныг тараахын тулд агаарт хий буудсан байна.

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас ням гарагийн орой нийтэлсэн мэдэгдэлдээ "Оросын хууль сахиулах байгууллагууд Израилийн бүх иргэд, еврейчүүдийн аюулгүй байдлыг хамгаалж, үймээн дэгдээгчид болон өдөөн хатгалгатай тэмцэхдээ эрс шийдэмгий арга хэмжээ авна гэж Израйл хүлээж байна" гэжээ.

ВИДЕО: Нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулна
ВИДЕО: Нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.