БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийг 15 оюутанд гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийг 15 оюутанд гардууллаа

/2023.10.30/: Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оныг “Ус цаг уурчдын жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын нэрэмжит тэтгэлгээр шилдэг 15 оюутныг шагнаж урамшууллаа.

Монгол улсын их сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхимээс:

  • Энхтөрийн Эгшиглэн,
  • Батбаярын Энэрэл,
  • Батзаяагийн Энхжин,
  • Жамъянсанжаагийн Мичидмаа,
  • Мөнхбаатарын Сумьяабазар,
  • Алтанхүүгийн Мягмарнаран,
  • Энхцагийн Индра,
  • Ганхүүгийн Төргэрэлт,
  • Бямбажавын Уянга,
  • Уугантөмөрийн Ууганжаргал,
  • Баярын Цэндсүрэн

Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулиас

  • Гүнчинноровын Төртүвшин,
  • Ганбатын Мягмарсүрэн,
  • Ариунсайханы Дашжаргал нар тус тус шилдэг оюутны болзол ханган, тэтгэлэгт шалгарав.

Мөн Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн цаг уурын инженер Д.Төрмөнхийн хүү Монгол улсын их сургуулийн Цаг уур, ус судлалын тэнхимийн оюутан Т.Мөнх-Эрдэнэ “Үе дамжсан цаг уурч оюутан” тэтгэлэгт шалгарч шагналаа гардан авлаа. Түүний ээж П.Отгонцэцэг нь мөн тус төвийн ус судлалын ахлах техникчээр 20 гаруй жил ажиллаж байгаа шилдэг албан хаагч юм.

Орхон аймагт шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Орхон аймагт шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.