/2023.10.16/: Оюуны өмчийг эрхэмлэгч Имартын хамт олон тогтвортой хөгжлийн 7 зорилгыг хангах зорилгоор “Эх дэлхийгээ хайрлая” аяныг хэрэгжүүлсээр ирсэн.
Оюуны өмчийг хамгаалан ирээдүйн уран бүтээлчийг дэмжих зорилгоор Т.Анхтуяагаар бяцхан #Гүем-г дүрийг захиалан бүтээлгэсэн билээ. T.Анхтуяа Хонг Конг-ын “DELIA MEMORIAL SCHOOL”-д “Digital Art” чиглэлээр суралцаж байна.
И-март дэлгүүрийн хамт олон бяцхан гүемийн дүртэй даавуун уутыг өөрийн үйлчлүүлэгч болох 50,000 гаруй үйлчлүүлэгч нартаа бэлэглэсэн байна.
Даавуун уутыг хүн бүр тогтмол ашигласнаар хог хаягдлыг бууруулах, хөрсний бохирдол, агаарт цацагдах карбоны хэмжээг багасгахад чухал хувь нэмрээ оруулах юм.
Эх сурвалж: И-март