Газын оршин суугчдад хамгаалалт битгий хэл амьдрах гэр ч байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газын оршин суугчдад хамгаалалт битгий хэл амьдрах гэр ч байхгүй

In Gaza, Palestinians have no safe place from Israel's bombs | CNN

/2023.10.13/: Хамас Израил руу пуужин харвах үед дэвшилтэт анхааруулах системүүд пуужин унаж болох хорооллуудад дохиолол өгч, энгийн иргэд тэсрэх бөмбөгнөөс хоргодох байрнууд руу зугтаж, Iron Dome систем нь агаарт байгаа пуужингуудыг таслан зогсоохоор ажиллаж байв.

Харин өнгөрөгч даваа гарагт Израил Газын зурвас руу довтлоход эдгээр өндөр технологийн хамгаалалтуудын аль нь ч байгаагүй юм.

Довтолгоо болох гэж байхад Газын зурваст амьдардаг 47 настай Майсара Барудын хувьд аюулын дохио өгсөн ганц зүйл нь түүний хөрш байв. Тэрээр Израилийн армид алба хаадаг нэгнээс өөрийн амьдардаг газрын ойролцоо цохилт өгөх гэж байгааг мэджээ. Ингэснээр түүний хөрш Барод болон Бароудын байранд амьдардаг гэр бүлийн 15 гишүүн, түүний дотор есөн хүүхдийг аварч чадсан байна.

Эхний довтолгоогоор Бароудын гэрийг оролцуулаад орон сууцны зургаан барилгын ихэнх нь сүйрчээ.

Миний амьдарч байсан байшин угаасаа тийм сайн байгаагүй ч одоо амьдрах ямарч боломжгүй болж хаалга, цонх, хана гээд бүгд нурсан гэв.

Гэсэн хэдий ч Бароуд болон бусад хүмүүс довтолгоо дууссан гэж үзээд эд зүйлсээ аврахаар барилга руу буцав. Хэдэн минутын дараа хөрш Израилийн армиас дараагийн бөмбөгдөлт ирж байна гэсэн дуудлага хүлээн авч, тэд дахин зугтсан байна.

Хоёр дахь довтолгоогоор Бароудын гэрийг бүрэн нурж, түүний гэр болон урлагийн студи нь нуран унасан байна.

Энэ бол иргэний хамгаалалтын дэд бүтцийн хамгаалалтгүй Газад амьдарч буй Палестинчуудын хувьд бодит байдал юм. Агаарын довтолгооны дуут дохио, бөмбөгдөлтөөс хамгаалах байр байхгүй тул бүслэлтэд байгаа нутаг дэвсгэрт амьдарч буй 2 сая гаруй палестинчуудын тал хувь нь хүүхдүүд байдаг.

"Газад бидэнд юу ч байхгүй ... бидэнд очих газар, бөмбөгдөлтөөс хамгаалах байр, хоргодох газар байхгүй, бид гудамжинд байна" гэв.

Эх сурвалж: ВВС

Монгол, Францын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийлээ
Монгол, Францын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.