2022 онд хорт хавдрын 6885 тохиолдол шинээр бүртгэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2022 онд хорт хавдрын 6885 тохиолдол шинээр бүртгэгджээ

/2023.10.13/: Хавдар Судлалын Үндэсний Төвийн мэдээллээр улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6885 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Үүнээс элэгний хорт хавдар 33.2 хувь, ходоодны хорт хавдар 17.2 хувь, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.6 хувь, улаан хоолой 5 хувь, умайн хүзүүний хорт хавдар 4.6 хувийг эзэлж байна.

Элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшин аль ч хүйсэд хамгийн өндөр буюу 100 мянган хүн ам тутамд эрэгтэйд 77.6 тохиолдол, эмэгтэйд 59.5 тохиолдол бүртгэгдэж байна.

Монгол Улсад 2022 оны байдлаар хорт хавдрын өвчлөлийн улмаас 26,347 хүн хяналтад байгаагаас 525 нь 0-19 насныхан байгаа талаар ХСҮТ мэдээллээ.

Эх сурвалж: ХСҮТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтах ёслол боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.