/2023.10.13/: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик Израиль болон Хамас хоорондын мөргөлдөөний улмаас 338,000 гаруй палестин хүн дүрвэсэн гэв.
Тэдний 218,000 орчим нь НҮБ-ын тусламж, агентлагийн харьяа 92 сургуульд хоргодож байна гэж Дужаррик пүрэв гарагт мэдэгдэв.
НҮБ-аас мэдээлснээр, UNRWA-ийн 18 сургууль, Палестины эрх баригчдын 70 сургууль зэрэг боловсролын 88 байгууламж агаарын цохилтод өртсөн байна. Бөмбөгдөлтөд өртсөн UNRWA-ийн хоёр байгууламжийг хоргодох байр болгон ашиглаж байсан аж.
UNRWA-гийн мэдээлснээр аравдугаар сарын 7-ноос хойш тус байгууллагын 12 албан хаагч амиа алдсан байна.
Хүмүүнлэгийн байгууллагууд битүүмжилсэн анклав руу тусламж авчрах боломжгүй байгаа тул Газын нөхцөл байдал улам дордсоор байгааг НҮБ анхаарууллаа.
Олон улсын Улаан загалмайн хороо Израилчууд анклавыг бөмбөгдсөний улмаас Газын эмнэлгүүд "морг болон хувирах эрсдэлтэй" байгааг анхааруулжээ. Мөн хоол хүнс, ус, цахилгааны хомсдол нь эмнэлгийн байгууллагуудад аль хэдийн нэмэлт дарамт учруулж байна.
Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP) "Палестин даяар 800,000 гаруй хүнд хүрэхийн тулд" UNRWA-тай хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Лхагва гарагт Дэлхийн хүнсний хөтөлбөр 88 хамгаалах байранд 175,000 гаруй дүрвэгсдэд хоол хүнс хүргэж чаджээ.
Эх сурвалж: CNN