СБД-ийн замын цагдаагийн алба хаагчид англи хэлний сургалтанд хамрагдаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СБД-ийн замын цагдаагийн алба хаагчид англи хэлний сургалтанд хамрагдаж эхэлжээ

/2023.09.26/: Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид бүрэлдэхүүнээрээ англи хэл үзэж эхэлсэн байна.

Тодруулбал, тус хэлтсийн удирдлагаас уг саналыг гаргасны үндсэн дээр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга М.Эрхэмбилэг болон Кингс Кидс сургуулийн захирал Ц.Хулан нар хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Уг санамж бичгийн дагуу тус хэлтсийн алба хаагчид нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй англи хэл сурч эхэлсэн аж.

Кингс Кидс сургуулийн захиргаанаас хичээлийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй заахаар уг санамж бичгийг байгуулжээ.

Өмнө нь тус цагдаагийн хэлтсээс түгжрэлийн дунд зам тээврийн ослыг хурдан шийдвэрлэхээр ослын дуудлагад скүүтэрийг анхлан ашиглаж эхэлсэн юм.

Нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ НЭГ ЛИТРЭЭР БУУРЧЭЭ
Нэг хүнд ноогдох согтууруулах ундааны хэмжээ НЭГ ЛИТРЭЭР БУУРЧЭЭ
 
🔸UB by ME |  Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
🔸UB by ME | Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.