/2023.09.08/: Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.
Үүний дараа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд зочилсон юм.
Эх сурвалж: УИХ