Хятад Улс төрийн албан хаагчдад iPhone ашиглахыг хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад Улс төрийн албан хаагчдад iPhone ашиглахыг хориглолоо

China bans some govt officials from using Apple iPhones: Report

/2023.09.08/: Хятад улс засгийн газрын албан тушаалтнуудад iPhone утас хэрэглэхийг хориглосон тухай The Wall Street Journal мэдээллээ.

Энэ мэдээний дараа лхагва гарагт Apple компанийн хувьцаа 3.6 хувиар унаж, Нью-Йоркт 182.91 ам.долларт хүрчээ. Энэ нь тус компаний хувьцааны ханш энэ сард хамгийн ихээр унасан тохиолдол боллоо. Лхагва гарагаас өмнө Apple-ын хувьцаа энэ жил 46 хувиар өссөн байна.

Хятадын Засгийн газрын төв агентлагуудтай тогтмол харьцдаг эх сурвалж CNN-д хэлэхдээ, Хятадын албан тушаалтнуудын дунд албан ёсны бодлого байгаагүй ч iPhone утаснаас татгалздаг бичигдээгүй хууль үйлчилдэг байсан тухай хэлсэн байна.

Төрийн захиргааны төв албан тушаалтнууд дотоодын томоохон компаниуд, ялангуяа Huawei компанийн үйлдвэрлэсэн ухаалаг утсыг ашиглах хандлагатай болсон гэж эх сурвалж нэмж хэлэв.

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн гуравдугаар сард тус улсад айлчилсан юм. Хятад бол компанийн хувьд томоохон зах зээл, үйлдвэрлэлийн төв бөгөөд нийт орлогын 19 орчим хувийг бүрдүүлдэг.

Засгийн газрын албан тушаалтнуудад зориулсан iPhone-ийн хориг нь АНУ-ын Хятадын технологийн эсрэг хийсэн ижил төстэй алхамуудын хариу арга хэмжээ байж магадгүй бөгөөд Apple болон Хятадад оршин суудаг гадаадын томоохон брэндүүдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

Хятадын Huawei болон ZTE компаниуд АНУ-ын хязгаарлалтад удаан хугацаагаар өртөж ирсэн. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард Байдены засаг захиргаа АНУ-ын үндэсний аюулгүй байдалд "хүлээн зөвшөөрөгдөөгүй эрсдэл" учруулж байгаа тул хоёр компанийн шинэ харилцаа холбооны тоног төхөөрөмжийг хориглоод байгаа юм.

Эх сурвалж: CNN

Тяньжинаас ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдлээ
Тяньжинаас ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл тээвэрлэлт хийх боломж бүрдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.