/2023.08.30/: ОХУ-ын Псков мужийн захирагч Михаил Ведерниковын хэлснээр, Оросын баруун нутгийн Псков хотын нисэх онгоцны буудал руу мягмар гарагт нисгэгчгүй онгоцоор дайрсан байна.
Нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй байгаа аж.
Дайралтын улмаас гарсан галыг бүрэн унтраажээ.
Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагийн мэдээлснээр, Псков хотод нисгэгчгүй онгоцны халдлагын улмаас дөрвөн Ил-76 онгоц гэмтсэн байна.
Одоогийн байдлаар Псков болон бүс нутгийн дээгүүрх нислэгүүдийг хязгаарласан байна гэж ТАСС мэдээллээ. Нисэх онгоцны буудлын бүх нислэгийг пүрэв гараг хүртэл цуцалсан байгаа аж.