Б.Сэр-Од гиннесийн дээд амжилт тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сэр-Од гиннесийн дээд амжилт тогтоолоо

/2023.08.28/: Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах XIX удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөв.

Тус тэмцээнд оролцохоор манай улсаас Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар мордсон юм.

Энэ удаагийн тэмцээний үеэр нэгэн онцлох үйл явдал болсон нь МУГТ Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоолоо.

Тэрээр 2002 оноос хойш тасралтгүй марафонд оролцож байгаа бөгөөд 2024 оны олимпын наадамд оролцвол 6 олимпод өрсөлдсөн дэлхийн анхны марафон ч болох ч боломжтой юм.

Сонирхуулахад хөнгөн атлетикийн спорт алхааны төрөлд дэлхийн аваргад хамгийн олон удаа буюу 13 удаа Испанийн Есүс Анхель Гарсиа Брагадо оролцсон. Мөн Португалын Жоао Вейра, Сюзанна Фейтор нар 11 удаа оролцсон амжилттай байдаг. Гэвч хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон гүйгч дэлхийд цор ганц байдаг нь МУГТ Б.Сэр-Од юм.

Эх сурвалж: ҮШББСТ

ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.