Боловсролын багц хуулиас: Мэргэжлийн болон техникийн сургууль төгсөөд их, дээд сургуульд ЭЕШ-гүй элсэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын багц хуулиас: Мэргэжлийн болон техникийн сургууль төгсөөд их, дээд сургуульд ЭЕШ-гүй элсэнэ

/2023.08.28/: Багц хуулийн төслийг 2021 оны зургадугаар сард БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан УИХ-д өргөн мэдүүлсэн.

Ингэснээр хоёр жилийн хугацаанд тус хуулийн 5 багц төслийг тус бүрчлэн хэлэлцэх 5 ажлын хэсэг байгуулан 2023 оны долоодугаар сарын 07-ны өдөр эцэслэн баталсан юм.

Тэгвэл уг хуульд багтсан суралцагчидтай холбоотой зарим заалтыг онцолж байна:

  • 5 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд заавал хамрагдана. Ингэснээр ерөнхий боловсролын сургуульд ижил түвшний мэдлэг, ур чадвартай суралцагч элсэж, нэг гараанаас ижил тэнцүү суралцах боломж бүрдэх юм.
  • Өсөлт, хөгжил, эрүүл мэндийн болон бусад шалтгаантай суралцагч 7 настайдаа сургуульд элсэх боломж бүрдэв.
  • Ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаа монгол хэл дээр явагдана. Гадаад хэлний тухайд эхний сонголт англи хэл байх юм. Бусад хэл судлах боломж нээлттэй.
  • Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад суралцах хугацааг 3 жил байхаар хуульд тусгаж, сургууль болон ажлын байранд хосмог хэлбэрээр суралцана.
  • Багц цагийг дүйцүүлэн тооцож, шатлан суралцах боломжийг бүрдүүллээ. Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага төгсөөд дээд боловсролын байгуулллагад ЭЕШ-гүй элсэнэ.
  • Дээд боловсролын байгууллагад суралцагч ижил түвшний бусад сургуулийн хичээл болон багшийг сонгон суралцаж болно.
  • Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцагчдад илүү олон боломж нээгдэнэ.
  • Боловсролын бусад түвшний хөтөлбөрийг зэрэгцсэн болон дараалсан байдлаар шатлан суралцаж болно.
74 сургууль, 110 цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг хангуулжээ
74 сургууль, 110 цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг хангуулжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.