/2023.08.15/: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 234 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг нийслэлийн 6 дүүрэгт ажиллаж, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцсан юм.
Нөхцөл байдлын талаар Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд танилцуулга хийж, наймдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар тогтоолын төсөл боловсруулан, хэлэлцүүлж батлуулсан.
Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллаж байна.
1. Сүхбаатар дүүрэг
- Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн өргөтгөл
Хүчин чадал: 320, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “СТНАА” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: НХОГ
Дотоод заслын ажил эрчимтэй үргэлжилж, 20-30 хүн ажиллаж байна. Гал тогооны плита, 3 давхрын дотор цагаан замаскын ажлууд хийгдэж байна.
- 13 дугаар хороо, 920 хүчин чадалтай сургуулийн барилга
Хүчин чадал: 960, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Тэргүүн чансаа” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: НХОГ
Барилга угсралт, гадна тохижилтын ажил дуусан ашиглагчид хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Тус сургууль А, B, C блок бүхий спорт заал, урлаг заал, хоол үйлчилгээний заал, номын сан, эмчийн өрөө бүхий, хичээлийн нийт 32 анги танхимтай юм.
2. Чингэлтэй дүүрэг
- 19 дүгээр хороо, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
Хүчин чадал: 240, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Саран инж девелопмент” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: НХОГ
Гадна тохижилт, гадна шилэн фасадны рам, дотор замаскын ажил хийгдэж байна. Барилгын талбайд 26 хүн ажиллаж байна. Ажил эрчимжүүлэх шаардлагатай.
- 12 дугаар хороо, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
Хүчин чадал: 240, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Хан-Аттрибут” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: НХОГ
Дотор заслын ажил, хаалга, хулдаасны ажил хийгдэж байна. Ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
3. Хан-Уул дүүрэг
- Ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн өргөтгөл
Хүчин чадал: 240, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “БИ РИЧ ТРЕЙД” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ
Гадна тохижилт, гадна шатны гагнуурын ажил, дотор заслын ажлууд хийгдэж байна. Ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
- Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн өргөтгөл
Хүчин чадал: 640, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Алтанбулаг трейд” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ
Гадна тохижилт, дотор заслын ажлууд хийгдэж байна. Ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
- Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуулийн өргөтгөл
Хүчин чадал: 320, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Өгөөмөр баян дэнж” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ
Улсын комисс ажиллуулах хүсэлтийг БХТ-д хүргүүлсэн, комиссын хуваарь хүлээгдэж байна.
4. Баянзүрх дүүрэг
- Ерөнхий боловсролын 157 дугаар сургуулийн барилга
Хүчин чадал: 920, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Неман констракшн” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ
Дотор заслын ажил үргэлжилж байна, ажлын талбайд 40 орчим хүн ажиллаж байна. 9 дүгээр сард багтааж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
5. Багануур дүүрэг
- Багануур дүүргийн 2 дугаар хорооны 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга
Хүчин чадал: 100, Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Динатос” ХХК, Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ
Улсын комисс ажиллуулах хүсэлтийг БХТ-д хүргүүлсэн, комиссын хуваарь хүлээгдэж байна.
Эх сурвалж: БШУЯ