Рубль-доллартай харьцах ханшаа алдсаар байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рубль-доллартай харьцах ханшаа алдсаар байна

Russian Ruble Dips To 10-Month Low Versus Dollar

/2023.08.14/: Өнөөдөр рублийн ам.доллартай харьцах ханш сүүлийн 17 сарын доод түвшинд хүрлээ.

Энэ нь барууны хориг арга хэмжээнүүдээс үүдэн Оросын эдийн засаг улам бүр доройтож, экспортын орлого унасныг харуулж байна.

Оросын мөнгөн тэмдэгт энэ онд бараг 40 хувиар үнэ цэнээ алдаж, нэг ам.доллартай харьцах ханш нь бараг 100 рублиэр суларсан байна.

Өрнөдийн хориг арга хэмжээ ОХУ-ын эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй байгаа талаар Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж байгаа ч рублийн ханш унасан нь Оросын эдийн засаг бодит байдал дээр ямар байгаа нь харуулах сөрөг үзүүлэлтүүдийн нэг юм.

Эх сурвалж: CNN

Өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө
Өвлийн аялал жуулчлалд бэлтгэж эхлэх чиглэл өглөө
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.