Ц.Тулга: Авто замд цууралт үүссэн тул барилгын ажлыг зогсоосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Тулга: Авто замд цууралт үүссэн тул барилгын ажлыг зогсоосон

/2023.08.14/: Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгааны талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тайлбар хийв.

Тэрбээр:

-Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Энхтуяа нарын гурван иргэн өөрсдийн өмчлөлийн газар болох 1685 ам метр талбайд холимог ашиглалттай үйлчилгээний барилга барихаар зөвшөөрөл хүссэний дагуу барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан байдаг.

Тодруулбал, тухайн газрынхаа 842 ам метр талбай буюу 50 хувьд нь барилгын ажлын зөвшөөрлийн бичиг авсан. Харин долоодугаар сард болсон үерийн үеэр тухайн байршилд барилгын суурь ухсан байдалтай байсан нь аюулгүй байдлыг хангахгүйд хүрэн, холбогдох байгууллагуудаас шаардлага хүргүүлсэн юм. Үүний дараа наймдугаар сарын 3-нд тухайн байршлын ойролцоо Дамдинсүрэнгийн гудамжинд цууралт үүсэж, аюултай нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл ирсэн. Энэ дагуу тухайн байгууллагад шаардах хуудас өгч, барилгын ажлыг зогсоосон гэв.

Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:

-Наймдугаар сарын 1-нээс эхлэн “Магнус сентурион констракшн” ХХК-тай холбоотой гомдол иргэдээс ирсэн. Дамдинсүрэнгийн гудамжны авто замд цууралт үүссэн тул тус компанид авто замын гагнаас, ирмэг хэлхээг сайтар хийсний дараа ажлаа үргэлжлүүлэх шаардлага хүргүүлсэн юм. Улмаар тус байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор барилгын ажлыг түр түдгэлзүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Барилгын тухай хууль, Авто замын тухай хуульд барилгын ажил гүйцэтгэж буй компани орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхээр заасан байдаг. Барилгын тухай хуулиар барилга, байгууламжийг замаас 50 метрийн зайд байх ёстой боловч тус компанийн барилга зам руу орж, нурах эрсдэл үүсгэсэн. Иймд “Магнус сентурион констракшн” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний 14:00 цагт эргийн бэхэлгээ, зам дээрх гагнаас хийсэн байдал, иргэдийн аюулгүй байдлыг хангасан эсэх, барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой эсэхэд хяналт, шалгалт хийнэ гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

АТГ-аас 11 дүгээр сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
АТГ-аас 11 дүгээр сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.