Герман Украинд агаарын довтолгооноос хамгаалах хоёр Патриот систем өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Герман Украинд агаарын довтолгооноос хамгаалах хоёр Патриот систем өглөө

/2023.08.10/: Герман улс ОХУ-ын бөмбөгдөлтөөс хамгаалахад ашиглах агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн Patriot систем хоёрыг Украинд илгээнэ гэж мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өдөр бүр нийтэлдэг видео нийтлэлдээ "Энэ хоёр патриот систем биднийг агаарын бүрэн хамгаалалттай болгоход ойртуулна. Энэ нь хүмүүс болооп хот, тосгонд тустай" гэжээ.

Патриот системийг дайсны нисэх онгоц, баллистик пуужин, далавчит пуужинтай тэмцэхэд ашигладаг бөгөөд АНУ-ын бүтээсэн хамгийн дэвшилтэт хамгаалалтын системд тооцогддог.

Патриот системүүд нь ирж буй аюул занал, хөөргөгчийг илрүүлэх командын төв, радарын станц зэрэг бүрэн хөдөлгөөнт нэгжээр ирдэг юм.

Герман болон АНУ-аас нийлүүлсэн “Патриот” пуужингийн системийг Украинд аль хэдийн ашиглаж эхэлжээ.

Киевийн мэдээлснээр Патриот систем нь Оросын хэт авианы пуужингуудыг хэд хэдэн удаа саатуулж байжээ.

Эх сурвалж: DW

Дэлхийд монгол судлалын чиглэлээр судалгаа явуулж буй 43 төв байна
Дэлхийд монгол судлалын чиглэлээр судалгаа явуулж буй 43 төв байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.