Хүүхдийн хүчирхийлэл, ХМТ-ны 2 ажилтныг алсан хэргээр томоохон бүлгийг баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн хүчирхийлэл, ХМТ-ны 2 ажилтныг алсан хэргээр томоохон бүлгийг баривчилжээ

Dozens arrested in global sex abuse probe launched after killing of 2 FBI  agents – NBC 6 South Florida

/2023.08.09/: Хүүхдүүдэд хүчирхийлэл үйлдсэн хэргээр нийт 98 хүнийг баривчилж, 13 хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө аварсан тухай АНУ, Австралийн эрх баригчид өчигдөр томоохон мэдээлэл хийлээ.

Өмнө нь уг хэргийг хоёр жилийн туршид мөрдөж байсан Холбооны мөрдөх товчооны хоёр ажилтан тус бүлэглэлийн гарт амиа алдаж байсан юм.

Dozens arrested over suspected child sex abuse following murder of two  Miami FBI agents - CBS Miami

Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Холбооны мөрдөх товчоо (ХМТ) болон Австралийн Холбооны цагдаагийн газар (AFP) хамтарсан ажиллагааны үр дүнд АНУ-д 79 баривчилгаа хийснээс 65-д нь яллах дүгнэлт үйлдэж, 43 хүнийг ялалсан талаар мэдээллээ.

Австралийн Холбооны цагдаагийн командлагч Хелен Шнайдер "Хүүхдүүдэд хүчирхийлэл үйлддэг энэ бүлэглэлийн зарим гэмт хэрэгтнүүд 10 гаруй жилийн турш гэмт хэрэг үйлдэж ирсэн үе тэнгийнхнээс бүрдсэн сүлжээ байсан" гэв.

Австралийн цагдаагийн газрын мөрдөн байцаалтын ажиллагаа нь харанхуй вэб дээр хүүхдийг хүчирхийлж буй дүрс, материалыг хуваалцдаг Австралийн иргэд оролцсон бүлэг байгаа талаарх Холбооны мөрдөх товчооны мэдээлэл дээр үндэслэн эхэлсэн юм.

Канберра дахь Холбооны мөрдөх товчооны хуулийн атташе Нитиана Манн мягмар гарагт сэтгүүлчдэд "Энэ ажиллагаа маш нарийн төвөгтэй байсан. Учир нь эдгээр платформуудын нарийн төвөгтэй байдлаас болж тус платформын эсрэг ямар ч агентлаг эсвэл улс дангаараа тэмцэж чадахгүй байлаа" гэжээ.

Австралийн гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь мэдээллийн технологийн салбарын өндөр түвшний чадвар шаардсан ажил эрхэлдэг байсан гэж цагдаа нар мэдэгдэв.

Гэмт бүлэглэлийн гишүүд файлуудыг нэрээ нууцлалж хуваалцах, сүлжээн дэх вэб сайт руу нэвтрэх программ хангамж ашиглаж, шифрлэлт болон хууль сахиулах байгууллагын илрүүлэлтээс зайлсхийх бусад аргыг ашиглаж байсан гэж мэдэгдэлд дурджээ.

"Хүүхдийн хүчирхийллийн талаарх материалыг үзэх, түгээх, үйлдвэрлэх нь аймшигтай гэмт хэрэг бөгөөд энэ сүлжээг илрүүлэхийн маш их цаг хугацааг өнгөрөөлөө. Иймэрхүү хүмүүс илрүүлэхгүй удах тусам хүчирхийллийн сүлжээ тэлнэ гэсэн үг. Цаашид ч энэ төрлийн баривчилгаа явуулахыг үгүйсгэхгүй" гэж тэр нэмж хэлэв.

Эх сурвалж: CNN

Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулан өглөө
Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох тамирчдад төрийн далбаа гардуулан өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.