Залуугаасаа каннабис хэрэглэснээр шизофренитой болох өндөр эрсдэлтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуугаасаа каннабис хэрэглэснээр шизофренитой болох өндөр эрсдэлтэй

Гэрэл зургийг Harrison Haines

/2023.8.8/ Зарим мэргэжилтнүүд марихуаныг ямар нэгэн сөрөг нөлөөлөлгүй тул хэрэглэж болно гэж үздэг.

Гэвч зарим хэрэглэгчид марихуанд хэт донтсоны улмаас түүнийг хэрэглэхээ болихын тулд багагүй саад бэрхшээлтэй учрах болжээ. Донтож, хэтрүүлэн хэрэглэх болсноор гэмт хэрэг өдүүлэх нэг шалтгаан ч болж байгаа аж. Гэсэн хэдий ч үр дүнг тооцоолохгүйгээр марихуаныг энгийн хэрэглээнд шилжүүлэх хууль эрхзүйн заалтууд АНУ-д батлагдсаар байна. Одоогоор тус улсын 23 мужид марихуаны хэрэглээг зөвшөөрөөд байгаа юм. Харин зөвхөн эмчилгээний журмаар хэрэглэхийг 38 мужид зөвшөөрсөн.

"Ерөнхийдөө олон хүн каннабис хэрэглэж, хэрэглээгээ зохицуулж чаддаг. Гэхдээ тэгж чадахгүй хүмүүс ч их байна. Тэдэнд тусламж хэрэгтэй" гэж Флоридагийн сэтгэцийн эмнэлгийн эмч Адрианн Трогден хэлжээ.

Тун хэтрүүлснээс болж АНУ-д жил бүр 100 мянган хүн амь насаа алддаг.

Жил ирэх тусам каннабис хэрэглэгчдийн тоо өссөөр байна. АНУ-ын Засгийн газрын судалгаагаар 2019 онд 12 ба түүнээс дээш настай хэрэглэгчдийн тоо 31,6 сая байв. Энэ нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад 22,2 саяар өссөн тоо аж. Харин 2021 онд хэрэглэгчдийн тоо 36,4 саяд хүрчээ.

Харамсалтай нь, каннабис хэрэглэгчдийн дунд өсвөр насныхан ихээр байгаа бөгөөд өсвөр насныхны тархины хөгжилд сөрөг нөлөөтэй байгааг судалжээ. Мансууруулах бодисны үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар хэдий чинээ залуу насандаа каннабис хэрэглэнэ төдий чинээ шизофрени буюу солиорох өвчин тусах магадлал өсдөг гэжээ.

Жич: Каннабис гэдэг нь мансууруулах өвсний төрлийн нэр. Каннабис нь дотроо 540 янзын химийн бодисыг агуулдаг. Харин марихуана нь каннабисний нэг төрөл бөгөөд хамгийн ТНС агуулсан төрөл юм. ТНС гэдэг нь хүний сэтгэцэд нөлөө үзүүлдэг бодис.

Эх сурвалж: The Washington Post

Ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөрт хоёр удаагийн давтамжтай хийж байна
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөрт хоёр удаагийн давтамжтай хийж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.