Морин хуурийн чуулга Сиднейн дуурийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Морин хуурийн чуулга Сиднейн дуурийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

/2023.08.08/: Монгол улс, Австрали улсын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга Австрали Улсын Сиднейн дуурийн театрт есдүгээр сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулахаар товлогдлоо.

Уг тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хас балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлүүдийг толилуулна.

Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож байсан бөгөөд өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан “NHK Hall” танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийсэн.

Эх сурвалж: Соёлын яам

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.