/2023.8.7/ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч Жагдип Данкарт бямба гарагт бараалхлаа гэж Нью Дели ньюс мэдээлжээ.
Н.Энхбаяр, Жагдип Данкар нар хоёр орны харилцааны үндэс болсон ардчилал, эрх чөлөөний эрхэм зорилгыг онцлон ярилцав гэжээ.
Өнгөрөгч сард Монгол, Энэтхэг хоёр улс хамтран "Нүүдэлчин заан: 2023" цэргийн сургуулилтыг хийсэн. Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд энэ сургуулилалтын талаар ярихдаа:
-Энэ сургуулилтын гол зорилго нь хоёр орны цэргүүд туршлага солилцох, батлан хамгаалах салбарт эерэг хамтын ажиллагааг бий болгох юм. Уулархаг газар дахь терроризмын эсрэг үйл ажиллагаанд чиглэсэн үндсэн сэдэвтэй гэжээ.
Уулзалтад Энэтхэг улс дах Монгол Улсын Элчин сайд Д.Ганболд мөн оролцжээ. Тэрбээр "Хоёр улсын хамтдаа байгаль хамгаалах чиглэлд хамтран ажиллах болон өөр олон чиглэлд хамтрах бүрэн боломжтой" хэмээжээ.
Эх сурвалж: Нью Дели ньюс