АНУ руу шууд нислэг хийх Боинг-787-900 Dreamliner онгоц 10-нд ирнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ руу шууд нислэг хийх Боинг-787-900 Dreamliner онгоц 10-нд ирнэ

/2023.8.7/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлал өчигдөр өндөрлөлөө.

Энэ айлчлалын үеэр Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэхээр хэлэлцээр хийсэн. Тэгвэл шууд нислэг хийх "Хубилай хаан" Боинг-787-900 онгоц наймдугаар сарын 10-нд Монголд буух ажээ. Хоёр хөлөг түрээслэх бөгөөд хоёр дах нь ирэх оны гуравдугаар сард ирнэ.

Энэ онгоц нийт 292 хүний суудалтай, 30 нь бизнес, 30 нь premium economy, бусад нь энгийн суудал юм.

Манай улсаас жилд 60 мянган хүн дамжин нислэг үйлдэж, АНУ-д очдог байна. Шууд нислэг үйлддэг болсноор нислэгийн хугацаа 2-3 дахин багасна, мөн нислэгт зарцуулдаг үнэ ч буурах боломжтой. Монголчууд 41 сая долларыг энэ чиглэлийн нислэгт зарцуулдаг ажээ.

”Чингис Хаан“ олон улсын нисэх буудал хилийн цахим гарцтай боллоо
”Чингис Хаан“ олон улсын нисэх буудал хилийн цахим гарцтай боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.