Илон Маск, Марк Зукербер нарын тулааныг X платформ дээр шууд дамжуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Илон Маск, Марк Зукербер нарын тулааныг X платформ дээр шууд дамжуулна

Elon Musk vs Mark Zuckerberg cage battle is confirmed, here's all we know |  World News - Hindustan Times

/2023.08.07/: X буюу хуучнаар Твиттер платформ дээр ямар нэг зүйл нийтэлсэн, эсвэл “таалагдсан” товч дарснаасаа болоод ажил олгогчтойгоо асуудалд орж, ялгаварлалд өртсөн бол шүүхдэх, зарга үүсгэх зардлыг нь X платформ төлнө гэж Илон Маск жиргэжээ.

Мөн тэрээр энэ зардалд ямар нэгэн хязгаарлалт байхгүй гэдгийг дурдсан байна.

Түүний жиргээний хариуд хэрэглэгчид санал бодлоо илэрхийлж, сүүлийн үеийн АНУ-ын хууль шүүхийн үйл явц хурдтай өөрчлөгдөж байгаа талаар бичихэд Илон Маск “Бид зүгээр ч нэг зарга үүсгээд орхихгүй, олныг хамарсан сэдэв болгож, цаашилбал, ажилладаг компанийнх нь удирдах зөвлөлийн гишүүдийн чихийг ч халууцуулна” гэжээ.

Өчигдөр буюу наймдугаар сарын 6-ны өглөө Meta компанийн ерөнхий захирал Марк Зукербергтэй хийх халз тулааныг X платформоор шууд дамжуулна. Тулаан хандивын зориулалтаар өрнөж, олсон бүх орлогыг ахмад дайчдын тусын тулд зарцуулна гэдгээ тэрээр X платформд оруулсан нийтлэлээрээ дамжуулан мэдэгдэв.

Зургаадугаар сараас хойш технологийн ертөнцийн хамгийн том компанийн боссууд дэвжээн дээр халз тулаан өрнүүлэх талаар ам дамжин яригдаж байгаа билээ.

Марк Зукерберг мөн л өөрийн Threads платформ дээр дээрх нийтлэлийн хариуг өгч, “Би бол өнөөдөр ч тулалдахад бэлэн байна. Анх намайг тулаанд дуудахад нь би наймдугаар сарын 26-нд тулалдъя гэж хэлсэн ч Маск өнөөдрийг хүртэл хугацаа товлоогүй байгаа. Бэргэх зүйл алга” гэж бичжээ. Мөн тэрээр тулаанд зориулсан хандивыг “илүү найдвартай” платформоор дамжуулан цуглуулах санал тавьсан юм.

X платформын хэрэглэгчид Илон Маскаас яагаад заавал дэвжээн дээр тулалдах хүсэлтэй байгааг нь асуухад тэр “Дүрмээр зодолдох бол дайн тулааны боловсон хэлбэр. Эрчүүд дайн тулаанд дуртай” гэж хариулснаас гадна тулаанд зориулсан хүчний бэлтгэл хийх зав муутай байгаа тул оффис дээрээ туухай авчирч, өргөж байгаа тухайгаа ч мөн бичсэн байна.

Ташрамд сонирхуулахад, Илон Маск 52 настай бол Meta компанийн захирал Марк Зукерберг 39 настай, мөн жиүжицү барилдаанаар хичээллэдэг билээ.

Эх сурвалж: Reuters

Эрээн- Замын үүдийн төмөр замын боомтын тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрлээ
Эрээн- Замын үүдийн төмөр замын боомтын тээврийн хэмжээ 10 сая тоннд хүрлээ
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.