Хятадад газар хөдөлсний улмаас 126 байшин нурж, 21 хүн гэмтжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад газар хөдөлсний улмаас 126 байшин нурж, 21 хүн гэмтжээ

A collapsed house after an earthquake in Pingyuan county, Shandong province, China, on August 6.

/2023.08.07/: Хятадын зүүн хэсгийн Шаньдун мужийн Пинюань хотод урьд шөнө 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 21 хүн бэртэж гэмтжээ.

Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлснээр, газар хөдлөлт орон нутгийн цагаар 02:33 цагт болсон бөгөөд голомт нь 10 км-ийн гүнд болсон байна.

Тус улсын CCTV телевизийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 126 байшин нуржээ.

Газар хөдлөлтийн төвөөс 300 гаруй км-ийн зайд орших Хятадын нийслэл Бээжин хотод чичиргээ мэдрэгдсэн гэж Бээжин хотын газар хөдлөлтийн товчоо мэдээлэв.

Чичиргээний улмаас ням гарагт Бээжингийн төмөр зам 60 гаруй галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалснаа зарлав.

Эх сурвалж: CNN

Архангай аймагт 2 хүн аянганд цохиулж амиа алджээ
Архангай аймагт 2 хүн аянганд цохиулж амиа алджээ
 
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.