/2023.08.07/: Крымийг Херсон мужтай холбосон чухал замын гүүрэн дээр дэлбэрэлт болсон тухай Оросын эрх баригчид мэдэгдэв.
ОХУ-аас томилогдсон Херсон мужийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Владимир Салдо ням гарагт Крымын хоёр гүүрийг оносон пуужингууд нь Их Британиас Украинд нийлүүлсэн агаараас харвах алсын тусгалын пуужин болох "Шуурган сүүдэр" гэх пуужин байсан гэж мэдэгдэв.
Салдо хэлэхдээ, хоёр гүүрийг цэргийнхэн бус энгийн иргэд ашигладаг байсан бөгөөд гүүрний хажуугаар дамжсан хийн хоолой хагарсны улмаас Херсоны Хеническ хотын 20 мянган оршин суугчид хий ашиглах боломжгүй болжээ.
Украйн өнгөрсөн бямба гарагт Оросын усан онгоц болон Крымын гүүрэнд хийх халдлага дахин давтагдах болно гэдгийг хэлээд, Оросууд иймэрхүү халдлагуудыг зогсоохыг хүсвэл "Украины нутаг дэвсгэрийг орхих цорын ганц сонголт байгаа" гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN