Нүүрний мэдрэлийн саа өвчний шалтгаан, шинж тэмдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрний мэдрэлийн саа өвчний шалтгаан, шинж тэмдэг

Key Pearls for Managing a Facial Nerve Palsy Patient - American Academy of  Ophthalmology

/2023.07.26/: Нүүрний мэдрэлийн захын саа /беллийн саа/ гэдэг нь нүүрний мэдрэл гэмтсэний улмаас нүүрний булчингийн гэнэтийн сулрал юм.

Энэ өвчин нь вирусын болон мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргийн улмаас ихэнхдээ үүсдэг юм.

Америкийн судлаачын үзэж байгаагаар нүүрний саажилт нь 100,000 хүн амд 20-30 хүнд тохиолддог. Нүүрний саа нь хүйсийн харьцаа үл хамаарна.

Эмнэл зүйн шинж тэмдэг:

  • нүүрний мэдрэл аль талдаа гэмтэнэ, гэмтсэн талын эсрэг талын нүүр мурийна.
  • хэл хазайна,
  • нүд анигдахгүй болох
  • хэлний урд хэсгийн амт мэдрэхүй алдагдана.
  • хэл дультарна.
  • өвчин үүсэхээс 4 хоногийн өмнө чихний араар өвдөж эхэлнэ. +
  • шинжилгээ:
  • эмнэл зүйн шинж тэмдгээр илрүүлэх
  • шалтгааны тодруулах
  • тархины харвалт, хавдраас ялган оношлохын тулд толгойн компъютер хийлгэж шалгаж үзэх

Эмчилгээ:

Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх нь чухал юм.

Вирусын эсрэг эмчилгээ, гормон эмчилгээ зэрэг хийгдэнэ.

Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хүртэл РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо
Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хүртэл РЦНК-гийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.