/2023.07.24/: Үерийн усаар бохирлогдсон хөрс, орчноо СӨХ-үүд болон иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөө ариутгаж цэвэрлэх нь бид бүхний үүрэг юм.
Тиймээс гэр хорооллын иргэд амьдарч, амьсгалж буй хөрс буюу хашаагаа, аж ахуйн нэгжүүд гадаах талбай, СӨХ-үүд орон сууцны гаднах нийтийн эзэмшлийн болон тоглоомын талбай болон зоорийн давхар, гараашуудаа ариутгаж цэвэр орчноо өөрсдөө бий болгож амьдрахыг уриалж байна.
Хөрсний чанар алдагдсан тохиолдолд хортой бүхэн ус, агаараар дамжиж улмаар хүнс хоолонд шингэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хөрсний халдваргүйжүүлэлтэд өндөр концентрацитай химийн бодис хэрэглэх нь хөрсний хэвийн бичил биетний тоог алдагдуулах улмаар хөрс өөрийгөө цэвэршүүлэх, хөрсний амьд бүтэц алдагдах аюултай. Тиймээс үерийн дараа жорлон, бохир усны нүх, хөрсийг жавелион ашиглан дараах аргаар халдваргүйжүүлээрэй.
Эх сурвалж: ЧД