/2023.07.24/: Нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас гэр, байшин, орон сууцны хорооллын байрны B1 давхар усанд автсан 254 дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Үерийн усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ