УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм

New Wagner camp in Belarus filled with vehicles as convoys continue to arrive near Asipovichy, Belarus.

/2023.07.20/: Крым дэх Оросын зэвсгийн агуулахад хэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас тэндхийн удирдагчид олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, замын хөдөлгөөнийг өөрчилхөд хүрчээ.

Дэлбэрэлтийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд мэдээлэл өгсөн байна.

ОХУ-аас томилогдсон Крымийн удирдагч Сергей Аксенов энэ талаар мэдээлэхдээ "цэргийн бэлтгэлийн талбайд гал гарсан" гэжээ. Крымын парламентын тэргүүн галыг бүрэн унтраахад хоёр хоног шаардлагатай гэж хэлсэн талаар Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Ираны нисгэгчгүй онгоц: Их Британийн тагнуулын албаны дарга, Иран Украины дайнд ашиглах нисгэгчгүй онгоц нийлүүлэх шийдвэр нь Тегеран дахь дэглэмийн "хамгийн дээд түвшинд" "дотоодын маргаан" үүсгэсэн гэв. Украины дайнд ашиглахын тулд Орост нисгэгчгүй онгоц нийлүүлсэн гэсэн буруутгалыг Иран няцааж, дайн эхлэхээс өмнө нийлүүлсэн хэмээн мэдэгдээд байгаа юм.

Оросын тагнуулчид: Их Британийн гадаад тагнуулын албаны дарга Прага хотод илтгэл тавих үеэрээ Украины дайны эсрэг байр суурьтай байгаа оросуудыг Их Британийн талд тагнуул хийхийг уриалав. Үүний хариуд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Путины дэглэмд дургүйцсэн, барууны тагнуулын албанд тагнуул хийхийг оролдсон иргэд гаргасан шийдвэрээ дахин бодох хэрэгтэй гэж мэдэгдэв.

Үр тарианы хэлэлцээрийн үйл явц: ОХУ-ын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдэгдэхдээ, пүрэв гарагаас эхлэн Хар тэнгист Украины боомт руу явж буй бүх хөлөг онгоцыг цэргийн ачаа тээвэрлэгч хэмээн тооцно гэв. НҮБ-аас зуучилсан Хар тэнгисийн тарианы санаачилгыг сунгах тухай Москвагийн шаардлагыг барууныхан биелүүлээгүйг Путин "бардам зан, бүдүүлэг байдал" гэж нэрлээд, Оросын талаас тавьсан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд уг хэлэлцээрт дахин нэгдэх талаар бодож үзнэ гэв.

Одесад цохилт өглөө: ОХУ-ын пуужин болон нисгэгчгүй онгоц Одесса руу довтолсон нь НҮБ-ын зуучлалтай Хар тэнгисийн үр тарианы санаачилгын хүрээнд ашиглагдаж байсан боомтын дэд бүтцийг гэмтээсэн гэж Украины Хөдөө аж ахуйн яам мэдэгдэв.

Вагнер: Беларусьт Вагнерын эхний цуваа ирснээс хойш ойролцоогоор 72 цагийн дараа Вагнер группын цувааны хэдэн зуун машин Беларусь дахь ашиглагдаагүй цэргийн баазыг дүүргэж байгааг Planet Labs PBC хиймэл дагуулаас авсан зургаас харж болно. Өнгөрөгч лхагва гарагт тус бүлэглэлийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин зэвсэгт бослогыг удирдсанаас хойш анх удаа олон нийтийн өмнө гарч ирж буй дүрс бичлэг гарч ирэв.

Украинд үзүүлэх цэргийн тусламж: АНУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах илүү олон систем, довтолгооноос хамгаалах нисгэгчгүй онгоцоор хангах амлалтаа лхагва гарагт зарлалаа. Зеленский АНУ болон Ерөнхийлөгч Жо Байденд дахин батлан хамгаалахын дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: CNN

Нийслэлээс 500 тэрбумын үнэт цаас гаргахыг Засгийн газар дэмжлээ
Нийслэлээс 500 тэрбумын үнэт цаас гаргахыг Засгийн газар дэмжлээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.