Өнөөдөр үүлэрхэг, 23-25 хэмийн дулаан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлэрхэг, 23-25 хэмийн дулаан байна

2023 оны 07-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +31...+36 градус, Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25....+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +21...+23 градус дулаан байна.

Ц.Цолмонбаатар: Хортой могой тээврийн хэрэгслээр дамжин ирсэн байх магадлалтай
Ц.Цолмонбаатар: Хортой могой тээврийн хэрэгслээр дамжин ирсэн байх магадлалтай
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.