Өртөө, зөрлөгүүдэд тарьсан модыг саарал ус ашиглан усалж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өртөө, зөрлөгүүдэд тарьсан модыг саарал ус ашиглан усалж байна

/2023.07.19/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай компани 2030 он гэхэд 7.4 сая мод тарихаар төлөвлөн, ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал Н.Будбаяр: "Эрс тэс уур амьсгалтай говийн бүсэд төмөр замыг элс дарж хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулах эрсдэлээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн сэргийлэх төдийгүй цөлжилтийн эсрэг нэн тэргүүнд авах арга хэмжээ бол мод тарих юм.

Цаашид компани 2030 он гэхэд зорьсон зорилгодоо хүрэхийн тулд жил бүр шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах болно гэдгийг онцоллоо.

Энэ хавар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын дагуу Тавантолгой, Гашуунсухайт өртөө, 6 зөрлөгүүдэд эхний ээлжид сухай 1500, улиас 600 ширхгийг тарьсан. Хавар суулгасан эдгээр суулгацын ургалтын үеийн усалгааг саарал ус ашиглан компанийн бүх газар, хэлтсийн ажилчид хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ургалт сайтай байна. Тариалалт хийсэн хөрсний үржил шимийг сайжруулах, модны ургалт, ногоон массыг нэмэгдүүлэхийн тулд гумины бордоогоор бордож, байгаа нь үр дүнгээ өгч байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг амбулаториор авах боломжийг өргөжүүлжээ
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг амбулаториор авах боломжийг өргөжүүлжээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.