Вагнерийн бослогын хэргээр Орос генералыг баривчиллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вагнерийн бослогын хэргээр Орос генералыг баривчиллаа

Commander of Russia's Aerospace Forces Sergei Surovikin attends a meeting with President Vladimir Putin in Sochi, Russia, November 3, 2021. Sputnik/Mikhail Metzel/Pool via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. THIS PICTURE WAS PROCESSED BY REUTERS TO ENHANCE QUALITY. AN UNPROCESSED VERSION HAS BEEN PROVIDED SEPARATELY.

/2023.06.29/: Вагнерын бослоготой холбогдуулан Украин дахь Оросын цэргийн ажиллагааны командлагчийн орлогч генерал Сергей Суровикиныг баривчилсан тухай Москва Таймс сонин болон Оросын армийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Генерал Армагеддон" хэмээн хочилдог Суровикин бол Чечень болон Сири дэх Оросын дайнд оролцож явсан ахмад дайчин бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины шагналаар шагнуулж байсан юм.

Суровикиныг "бослогод оролцсон" гэж буруутгасан байсан.

Суровикиныг саатуулсан тухай мэдээлэлд ОХУ-ын Батлан хамгаалах яам хараахан тайлбар хийгээгүй байна гэж тус сонинд бичжээ.

Вагнерын арми Москвад нэвтэрч, тус улсын цэргийн дээд удирдагчдыг баривчлах гэж оролдсоны дараа Оросын цэргийн командлал "томоохон хэмжээний цэвэрлэгээ" хийж байна гэж Оросын алдартай цэргийн блог сайт мэдээлсэн байна.

Эх сурвалж: Aljazeera

ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа“ форумд оролцлоо
ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа“ форумд оролцлоо
 
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.