БНХАУ-аас 400 мянган жуулчин хүлээн авахаар зорьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас 400 мянган жуулчин хүлээн авахаар зорьж байна

/2023.06.29/: Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин, албаны хүмүүсийн хамт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Ази, Европыг холбосон торгоны зам буюу “Бүс ба зам”төслийн хүрээнд хоёр Улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас 400 мянган жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа ба уг асуудалд дэмжлэг үзүүлэх, Монгол, Хятадын аялал жуулчлалын компаниудын хоорондын уялдаа холбоог дэмжиж хамтран ажиллахаа БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин илэрхийлэв.

Түүнчлэн торгоны зам буюу “Бүс ба зам” төсөл нь хоёр Улсын аялал жуулчлалын салбарт шинэ харилцаа эхлүүлэх боломж гэдгийг хоёр тал онцолж байв.

Эх сурвалж: БОАЖЯ

Наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-нээс цахимаар худалдана
Наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-нээс цахимаар худалдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.