АЙЛЧЛАЛ: С.Бямбацогт: БНХАУ-аар дамжин мах экспортлох боломж бүрдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЙЛЧЛАЛ: С.Бямбацогт: БНХАУ-аар дамжин мах экспортлох боломж бүрдлээ

/2023.06.29/: Зам тээврийн сайд С.Бямбацогт айлчлалаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Айлчлал маш үр дүнтэй болж байна. Яагаад вэ гэвэл маш олон жил гацсан төсөл хөтөлбөрүүд, тэр дундаа 2009 оноос хойш яригдсан Тянжин боомтын Дунзан чөлөөт худалдааны бүсийг байгуулах ажил тодорхойгүй шалтгаанаар бүрэн гацсан байсныг Ерөнхий сайд шуурхай эхлүүлэхээр ярилцаж шийдвэрлэсэн. Удахгүй Засгийн газрын шийдвэр гарч энэ ажил эхэлнэ. Мөн Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр хил холболтын төмөр зам тавих төсөл олон жил яригдаад ажил болохгүй байсан. Энэхүү төмөр замыг барих ажлыг Чайна-Энержи компанитай ярилцан гацааг гаргах тал дээр маш том үр дүн гарлаа. Дараагийн том асуудал бол хоёр улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр болсон. Өнөөдөр зөвхөн Замын-Үүдийн боомтоор малын түүхий эд арьс шир, ноос ноолуур гарч байгаа. Тэгвэл баруун талаар нэг боомт, зүүн талаар мөн нэг боомтоор уул уурхайн бус бүтээгдэхүүнийг экспортлох асуудал яригдсан удахгүй шийдвэр гарна байх.

Манай салбарын хувьд автотээврийн хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газартай байгууллаа. Манай улс Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд гэсэн ганцхан автозамын коридортой байсан. Харин хоёрдахь коридор буюу ОХУ-ын Цагааннуурын боомт-БаянӨлгий-Ховд-БНХАУ-ын Ярантын боомт чиглэлд холбогдсон 750км коридороор БНХАУ-ОХУ-ын транзит маш ихээр хийгдэж байгаа. Энэхүү транзит тээвэрт манай компаниуд оролцох, БНХАУ-аар дамжин Киргизстан, Узбекистан, Тажикистан гэх орнуудад махаа гаргах, эргүүлээд жимс жимсгэнийг оруулж ирэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой уулзалт боллоо. Урьд нь энэхүү тээврийг ОХУ-аар дамжин хийдэг байхад маш их чирэгдэл, хүнд сурталтай учирдаг байсан бол одоо БНХАУ-аар дамжиж эхэлснээр энэ бүх асуудал шийдэгдэж байна" гэв.

“Эрсдэлгүй аялал-эндэлгүй зун” аяныг эхлүүллээ
“Эрсдэлгүй аялал-эндэлгүй зун” аяныг эхлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.