“OceanGate” шумбагчийн үлдэгдлийг гаргах явцад хүний цогцос олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“OceanGate” шумбагчийн үлдэгдлийг гаргах явцад хүний цогцос олджээ

Debris from the Titan submersible recovered from the ocean floor near the wreck of the Titanic is unloaded Wednesday in Newfoundland.

/2023.06.29/: "OceanGate" шумбагч онгоцны үлдэгдэл олдсон далайн ёроолоос "хүний цогцос" мөн олсон гэж лхагва гарагт АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв.

Шарилыг шумбагч онгоцны "суурь дотроос" гаргаж авсан гэж эргийн хамгаалалтын албаныхан мэдээлсэн нь Титан хөлөг онгоц Хойд Атлантын далайд дэлбэрсэн гэх мэдэгдлээс долоо хоногийн дараа болж буй үйл явдал юм.

Titan debris brought up from the ocean floor is unloaded Wednesday from the Horizon Arctic ship at the Canadian Coast Guard pier in St. John's.

"OceanGate" шумбагч онгоц нь нүүрстөрөгчийн эслэг болон титанаар хийгдсэн бөгөөд 23,000 фунт жинтэй, хамгийн дээд тал нь таван насанд хүрсэн хүн суух боломжтой байсан гэж хөлөг онгоцыг ажиллуулж байсан OceanGate Expeditions мэдээлэв. Уг онгоцоор Титаник хөлгийг үзэхэд нэг хүний 250 мянган доллар байдаг аж.

Эрлийн багийн гишүүд "10 хоногийн турш энэ үйл ажиллагаанд бие махбодь болон оюун санааны сорилтыг даван туулж, цаг наргүй ажиллаж байгаа бөгөөд ажлаа дуусгаж, хайртай хүмүүстээ буцаж очихыг тэсэн ядан хүлээж байна" гэж компани мэдэгдэв.

20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” өндөрлөлөө
20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” өндөрлөлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.