Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.06.29/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

09.00 цагт Төрийн ордонд: Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт болж, нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлнэ.

09.00 цагт Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн эсрэг талд орших NBB төвд: БНСУ-ын Газрын тосны газар /К-Петро/-аас бензиний хүхрийн агууламж тодорхойлогч багажийг АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид хандивлах үйл ажиллагаа болно.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно .

11.00 цагт НОБГ-т: Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран гол, усны ослын эрсдэл, нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар мэдээлнэ.

11.00 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд: Ашигласан түлш, цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны конвенц болон хүний эрхийн асуудлаар ТББ-уудаас мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд: “Монголын Хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны эмхэтгэлийн 2023 оны үндсэн мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулна.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.