Улаанбаатар хотын удирдлагууд сонгуульдаа төсвийн мөнгөөр бэлдэж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын удирдлагууд сонгуульдаа төсвийн мөнгөөр бэлдэж эхэллээ

/2023.06.28/ Өнөөдөр НИТХ-ын ээлжит 19-р хуралдаан хуралдаж Нийслэлийн 2023 оны төсөвт тодотгол хийх эхний хэлэлцүүлэг явж байна

НИТХ-ын төлөөлөгчдийн оролцоо үнэхээр хангалтгүй байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчөөс 7 цахимаар, 11 биечлэн, 2 гадаад, 1 чөлөөтэй, 13 тодорхойгүй байна.

Гэтэл, Нийслэлийн 2023 төсөв эхний хагас жилийн байдлаар төсвийн орлогын гүйцэтгэл 3,5 хувиар тасарсан ч, 2023 оны төсвийн зарлагыг 11 тэрбум 532.7 сая төгрөгөөр нэмэгдүүлж 1 их наяд 928.2 тэрбум төгрөг болгон төсөөлж батлахаар хэлэлцэж байна.

Нийслэлийн төсвийн тодотголд ОНӨТҮГ болон ХК-ний төсвийг огцом нэмж орж иржээ. Тухайлбал, 1. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ний үйл ажиллагааны зардлыг 1 тэрбум төгрөгөөр, 2. Бодлогын судалгаа, шинжилгээний төв ОНӨТҮГ-ын төсвийг 2,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж орж иржээ.

Согтууруулах ундаатай холбоотой захиргааны актын төслийг хэлэлцлээ
Согтууруулах ундаатай холбоотой захиргааны актын төслийг хэлэлцлээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.