Англи хэлний асуудлаар ҮАБЗ зөвлөмж гаргасан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Англи хэлний асуудлаар ҮАБЗ зөвлөмж гаргасан гэв

/2023.06.22/: Боловсролын тухай хуулийн хэлэлцүүлэг эхэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг хэлэхдээ:

-Англи хэлийг хамгаалсан хуулийн заалтыг анхнаас нь дэмжсэн. Бид англи хэлийг эсэргүүцээгүй. ҮАБЗ- өөс зөвлөмж гаргасан нэг хэлийг онцлон оруулсан байна гэсэн. Англи хэлийг хөтөлбөрөөрөө зохицуулах боломжтой гэж ҮАБЗ чиглэл өгсөн шүү дээ. Гэтэл ингээд ажжлын хэсгийн ахлагч попроод байгаа учир хувийн тоглолт хийж буй учир энэ санал хураалтад оролцох боломжгүй. ҮАБЗ-ийг эсэргүүцэж байгаа бол ажлын хэсгийн ахлагчаа сольё гэлээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуултад хариулахдаа:

-Монгол хэлний ач холбогдлыг дэмжих чиглэлээр зөвлөмж гарсан гэж ойлгосон. Албан ёсных бол бичгээр ирэх ёстой байх. Энэ Засгийн газраар 2 ч удаа ороод гарсан. Намын бүлгээр хоёр удаа орж, дэмжсэн санал шүү дээ гэв.

С.Чинзориг: Эрт илрүүлэгт нийт хүн амын 31.1 хувь хамрагдсаны 60 хувь нь  хүүхэд байна

Харин БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Таван том шинэчлэл хийх гэж байна. Энэ хуулийн ач холбогдлыг англи хэлний хэрүүл болгохгүй шүү. Сургууль цэцэрлэгийн засаглалыг сайжруулах асуудал боловсролын ялгааг арилгана. Багшаа дээдэлдэг сайн багш өндөр цалинтай байх тогтолцоонд шилжиж байна. Хөтөлбөрөө шинэчилж байна. Сайд бүхэн гарч ирээд солих биш тогтвортой байх эрхзүйн баталгааг гаргаж байна. Хот хөдөөгийн сургуулийн ялгааг арилгаж байгаа юм. Хэдэн удаа завсарлага авдаг юм бэ. Энэ хууль 2 жил хүлээж байна. Энэ хууль Монголын ирээдүйд чухал нэг хоногийн өмнө ч гэсэн батлагдах ёстой. Үндэсний хөтөлбөртөө бид англи хэлний хичээлийг 3-р ангиас заана гээд заачихсан. Энэнээс цаашаа Боловсролын хуулийг гацааж байна хоёр жил гаран хэлэлцлээ гэв.

Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэг Боловсролын хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа. УИХ-ын хаврын чуулганы долоодугаар сарын 7-ны өдөр хаалтаа хийнэ.

Г.Дамдинням: Ардын хүүхдэд англи хэл сургах саналыг авч үлдэхийг уриаллаа
Г.Дамдинням: Ардын хүүхдэд англи хэл сургах саналыг авч үлдэхийг уриаллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.