Tesla-ийн цэнэглэгчийг ашиглах дараагийн цахилгаан автомашин нь Rivian боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Tesla-ийн цэнэглэгчийг ашиглах дараагийн цахилгаан автомашин нь Rivian боллоо

2023 Rivian R1S Prices, Reviews, and Pictures | Edmunds

/2023.06.22/: Дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй олон мянган цахилгаан автомашин нь батарейгаа цэнэглэхдээ гол төлөв CCS болон NACS гэсэн хоёр өөр стандартын цэнэглэгч залгуур ашигладаг.

Combined Charging System standard(CCS) нь таван шонтой J1772 маркийн цахилгаан залгуур дээр суурилдаг бөгөөд 3 шон нь хувьсах гүйдлээр, 2 шон нь тогтмол гүйдлээр автомашиныг цэнэглэнэ. Гэвч энэ төрлийн цэнэглэгчийн тогонд залгах толгой болон кабель нь бүдүүн баараг, овор ихтэй байхад харин Tesla компанийн нэвтрүүлсэн North American Charging Standard-ын залгуур нь авсаархан, энгийн хийцтэйгээс гадна сүүлийн жилүүдэд цэнэглэгч станцуудаа Америк даяар бий болгосон асар том сүлжээ бүтэцтэйгээрээ давуу талтай юм. Дээрх хүчин зүйлүүдээс болоод АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид CCS стандартаас татгалзаж эхлээд байна.

Tesla Aims to Make Its EV Chargers the U.S. Standard. Here's How.

Эхлээд Tesla-гийн NACS стандарт руу Ford шилжсэн бол өнгөрсөн долоо хоногт General Motors компани мөн шилжилт хийж байгаа зарлаж байв. Харин зургаадугаар сарын 20-нд Rivian компаниас мэдэгдэл хийж, 2024 он гэхэд NACS стандартыг машинууддаа нэвтрүүлнэ гэжээ. Ташрамд сонирхуулахад Ford болон GM-ийн удирдлагууд дээрх мэдэгдлээ Илон Маскийн оролцсон Twitter Spaces-ээр дамжуулан, олон нийтэд түгээсэн билээ.

“Бид Tesla компанитай хамтран ажиллах болсондоо таатай байгаа бөгөөд бидний энэ хамтын зүтгэл дэлхий ертөнцийг хүлэмжийн хийнээс ангижруулахад түлхэц болно гэж итгэж байна. NACS стандарт руу шилжсэнээр бид өөрсдийн цэнэглэгч станцын Rivian Adventure Network сүлжээгээ бүтээн байгуулах зуур манай хэрэглэгчид Tesla-гийн нэгэнт бий болгосон асар том Supercharger цэнэглэгч станцын сүлжээг асуудалгүй ашиглах боломж бүрдлээ. Цаашид ч бид хэрэглэгчдийнхээ сайн сайхны төлөө хамтрах өөр боломжуудыг эрэлхийлэн ажиллах болно” гэж Rivian компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ар Жэе Скаринж мэдэгдсэн юм.

EV charging in cold temperatures could pose challenges for drivers

Компанийн зүгээс хэрэглэгчиддээ илгээсэн цахим шууданд NACS стандартын цэнэглэгчүүдийг удахгүй бэлэн болгох учир үйлдвэр дээр олноороо ирж, цэнэглэгчээ солиулах шаардлага үүсэхгүй талаар дурдаад, Rivian машины навигацийн аппликэйшн болон гар утасны аппликэйшн дээр Tesla-гийн цэнэглэгч станцуудын байршлыг нэмж оруулна гэж амалжээ. 2025 оноос машин бүр үйлдвэрээсээ NACS стандартыг оролттой үйлдвэрлэгдэх болно гэдгийг ч уг цахим шууданд дурдсан байна.

General Motors компанийн нэгэн адилаар Rivian нь өнөөдрийн байдлаар олон мянган машиндаа тогтмол гүйдлээр цэнэглэх CCS1 залгуур дагалдуулж борлуулсаар байгаа хэдий ч NACS стандартад тун удахгүй ямар нэгэн асуудалгүй шилжиж чадна гэж үзэж байгаа юм. Ийнхүү Rivian компани Tesla-тай хэрхэн хамтран ажиллах талаараа тодорхой мэдэгдлүүд хийгээд байгаа бол Ford болон GM компаниудын хувьд Tesla-тай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар тодорхой мэдээллүүд олон нийтэд ил болоогүй байна.

Дээрх автомашин үйлдвэрлэгчид ийнхүү NACS стандарт руу шилжсэнтэй холбоотойгоор Хойд Америкт хамгийн их цахилгаан автомашин борлуулдаг Volkswagen Group болон Hyundai Motor Group компаниудын хэн нь түрүүлж одоогийн CCS1 залгуураасаа татгалзаж, Хойд Америкийн Цэнэглэгчийн Стандарт(NACS) руу шилжих вэ гэдэг нь сонирхолтой асуулт үүсч байгаа юм.

Эх сурвалж: arstechnica

“Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ
“Монполимет” ХХК 16 га талбайд Тосон нэртэй нуур байгуулжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.