Монгол Улс Берлиний тунхаглалд нэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс Берлиний тунхаглалд нэгдлээ

/2023.06.22/: Берлиний Олимпын уралдаан тэмцээний үеэр буюу 2023 оны зургаадугаар сарын 18-нд Дэлхийн Тусгай Олимп “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулж, энэхүү эвслийг үүсгэн байгуулагч 4 тивийн 14 орны нэгээр Монгол Улс нэрлэгдлээ.

Дэлхийн Тусгай Олимпын тэргүүн Тим Шрайвер удирдсан “Хүртээмжтэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл”-ийг байгуулах дугуй ширээний уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцлоо. Эвслийн зорилго нь дэлхий даяар 150 мянган сургуулиар дамжуулан 2 сая оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдэд хүртээмжтэй боловсролыг олгох, боловсролын системд реформ хийх ажлыг эрчимжүүлэх юм.

Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүдийн 43 хувь сургуулиас завсардсан, 49 хувь нь хэзээ ч сургуульд явж үзээгүй, 42 хувь нь уншиж бичих, дөрвөн аргын тоо бодож чадахгүй, энгийн хүүхдүүдтэй харьцуулбал хоёроос гурав дахин бусдад дээрэлхүүлж, гадуурхагддаг юм байна. Ялангуяа ковидоос хойш энэ ялгаа улам ихэсжээ. Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд бусадтай харьцуулбал ковидын халдвар авах магадлал 3 дахин, нас барах магадлал нь 6 дахин өндөр байна.

Ийм учраас Тусгай Олимп өнөөдрийг хүртэл дэлхийн 148 орны 30 мянган сургуульд амжилттай хэрэгжүүлж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөтгөж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлж, утгаар нь Хүмүүнлэгийн Хувьсгал хийхэд Монгол Улс манлайлан оролцож байна.

Эх сурвалж: ХНХЯ

УБТЗ олон жил ужгирсан өрнөөсөө салж, дүрмийн сангаа 167 тэрбумаар нэмэгдүүллээ
УБТЗ олон жил ужгирсан өрнөөсөө салж, дүрмийн сангаа 167 тэрбумаар нэмэгдүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.