/2023.06.21/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Тэрбээр,
Өнөөдөр манай яамнаас 2 асуудал ЗГ-ын хуралдаанаар оруулж шийдвэрлүүллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт. Манай улсын хөрөнгө оруулалтын хэмжээ Оюу-Толгойн хөрөнгө оруулалтыг эс тооцвол бусдаар хангалтгүй байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор энэ хуулинд өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Нийт ирсэн саналын 60 хувийг уг хуулинд тусгасан. Хөрөнгө оруулагч нар дунджаар 6.2 хувийг гомдол шийдвэрлэхэд зарцуулдаг.
Уг хуулийн өөрчлөлтөд:
- Хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулна
- Хөрөнгө оруулагч нар хүсвэл арбитраар явах боломжтой мөн шүүхээр явах боломжтой болно.
- Хөрөнгө оруулахад учирдаг саад тотгоруудыг болиулна
- Төрөөс оруулдаг төрөл бүрийн хяналт шалгалтуудыг багасгах. Хамгийн ихдээ 2 байхаар заасан
- Зөвшөөрлүүдийг үндэсний ААН-үүдтэй адилтгана
- Хураамжуудыг дотоод, гадаад гэж байсныг болиулж байгаа
Эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын тогтоол
Энэ жилд эдийн засгийн өсөлт 6 орчим хувьтай байхаар төсөөлж байна. Сая төсөв тодотгож төсвийн зардлыг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ингэхээр долларын эргэлтийг нэмэгдүүлэх гэх мэт үнэд нөлөөлөхгүй байх бодлогын арга хэмжээнүүдийг Засгийн газарт орууллаа.
Үнэ тогтвортой байлгахын тулд үнэ тогтворжуулах хууль гэх мэтийг гаргалгүй нийлүүлэлтийг нэмэгдүүлж өрсөлдөөнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна.
Банкны салбарт өрсөлдөөнийг нэмэх
Одоо байгаа банкнууд дээр гадны томоохон банк эсвэл хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирвэл МУ-д байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Энэ хэмжээгээрээ хүү бууж эхэлнэ. Одоо байгаа банкнуудыг мөнгөний хэмжээ хязгаарлагдмал байгаагаас хүү өндөр байна.