Хятад, Пакистан цөмийн цахилгаан станцын 4.8 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад, Пакистан цөмийн цахилгаан станцын 4.8 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

The Karachi Nuclear Power Plant Unit 2 K-2 in southern Pakistan seen in 2021. The facility was also built with Chinese assistance.

/2023.06.21/: Пакистан болон Хятад улс мягмар гарагт 1200 мегаваттын хүчин чадалтай атомын цахилгаан станц барих 4.8 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа.

"Чашма 5" төслийн ажил нэн даруй эхэлнэ гэж Шариф Хятадын үндэсний цөмийн хамтын ажиллагаа болон Пакистаны цөмийн энергийн комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа төрийн мэдлийн PTV сувагт мэдэгдэв.

"Энэ төсөлд Хятадаас 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь Пакистан бол Хятадын компаниуд болон хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн газар гэсэн мессежийг чанга бөгөөд тодорхой илэрхийлж байна" гэж Шариф хэлэв.

Чашма 5 төслийг төвийн Пенжаб мужид барих юм. Хятадын дэмжлэг нь Пакистанд нүүрсний хараат байдлаас гарахад туслах зорилготой юм.

Хоёр жилийн өмнө тус улсын зургаа дахь атомын цахилгаан станц ашиглалтад орсноор Пакистаны цөмийн эрчим хүчний нийт хүчин чадал 1400 мВт хүртэл өссөн байна. Өмнөд нутгийн Карачи боомт хотод байрладаг 1100 мВт-ын хүчин чадалтай уг станцыг мөн Хятадын тусламжаар барьжээ.

Эх сурвалж: CNN

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга монгол улсад айлчилна
НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга монгол улсад айлчилна
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.