/2023.06.21/: Төрсөн эмэгтэй хүүхдээ таксинд үлдээж явсан тухай мэдээлэл цахим орчинд тархсан.
Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2023 оны зургаадугаар сарын 17-ны өдөр “ХУД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд суугаад өлгийтэй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Дуудлагын дагуу хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн үзлэгт хамруулан, Түр хамгаалах байранд байршуулан, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан нэн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлж ажиллажээ.
Нярай хүүхдийн эх 25 настай, эмэгтэй төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэл зүйн гүнзгий хямралын улмаас худал дуудлага, мэдээлэл өгсөн болохыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.