/2023.06.21/: Гондурас дахь эмэгтэйчүүдийн шоронд гарсан бослогын улмаас 41 хүн амь үрэгдлээ гэж Олон нийтийн яамны хэвлэлийн төлөөлөгч Юрий Мора CNN en Español сувагт ярьжээ.
Мягмар гарагт нийслэл Тегусигальпа хотын гадна байрлах эмэгтэйчүүдийн хорих анги Centro Femenino de Adaptacion Social-д шоронгийн бослого гарсан бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэнэ гэж болгоомжилж байна.
Мора хэлэхдээ, аврах багийнхан үргэлжлүүлэн ажилласнаар амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж магадгүй бөгөөд зарим нь түлэгдэлтийн улмаас амиа алдсан бол зарим нь бууны шархтай байсан гэжээ.
Тегусигальпа дахь тусламжийн гол төвд хэд хэдэн шархадсан хүмүүсийг авайчсан байна.
Мягмар гарагийн үүрээр шоронд өрсөлдөгч Баррио 18 болон Мара Салватруча (MS-13) бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарсан гэж хоригдлуудын ар гэрийнхний нийгэмлэгийн ерөнхийлөгч Делма Ордонез Ройтерс агентлагт ярьжээ.
Тус улсад 2003 онд шоронгийн бослогын улмаас 63 хүн, 2021 онд шоронгийн галд 300 гаруй хүн амиа алдсан түүхтэй.
Эх сурвалж: CNN