/2023.06.21/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
09.00-12.00 цагт “Блью Скай” зочид буудалд: Мал аж ахуйн хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, хэлэлцүүлэг, уулзалт болно.
09.30-12.30 цагт ГХЯ-нд: ЗТХЯ, ГХЯ-наас “Хуурай газрын боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дэээшлүүлэх санаачилга” сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
09.30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон дэд хороо хуралдана.
11.00 цагт: Архангай аймгийн 100 жилийн ойд зориулан сарын хугацаанд зохион байгуулах урлаг, соёл, аялал жуулчлалын цогц эвент үйл ажиллагааны талаар мэдээлнэ.
11.30 цагт: “No дабль стандарт”, “Урбан иргэдийн форм”, “No war” иргэдийн хөдөлгөөнөөс хууль эрх зүйн асуудлаар мэдэгдэл, мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Соёлын төв өргөөн дэх Хүүхдийн төв номын санд: “Хөгжил” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Орчлонгийн уран бүтээлийн анхны “Миний зургууд” үзэсгэлэн нээгдээд байна. Үзэсгэлэн зургаадугаар сарын 23 хүртэл дэлгэгдэнэ.
16.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын арга хэмжээ болно.