/2023.6.20/ Өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны Байнгын хорооны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцүүлгээр ерөнхий боловсролын сурагчдад гуравдугаар ангиас нь англи хэл заахыг зөвшөөрсөн заалтыг гишүүдийн олонхоор үл зөвшөөрч, унагаасан. Энэ тухайдаа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
-Англи хэлийг заахгүй гэж ялгаатай хандах гээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Монгол Улсын хар хайрцагны бодлого юм. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж, бие даасан байдлаа хадгалах нь хар хайрцагны бодлого. Ганц нэг хуулиараа бусдад илүү боломжийг бий болгож байна гэж хэлж улсынхаа тусгаар тогтнолд гай болж болохгүй. Төрд ажиллаж байгаа бид дэлхийн бодлоготой зэрэгцэж, ухаалаг байх нь чухал болов уу гэж байгаа юм.