12 бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг эхлүүлжээ

/2023.06.20/: Хотын дарга Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламж болон худалдаа, үйлчилгээний талаар тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны М.Баяраа “Үндэсний их баяр наадмын Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороог ахлан ажиллаж байна. Автомашины зогсоолын төлөвлөлтийг хийсэн. Мөн холбогдох байгууллагууд замын засвар, арчилгааны ажлуудаа хийж байна. Долоодугаар сарын 8-н гэхэд ажил бүрэн дуусна” хэмээв.

Мөн гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас 12 байршилд тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа бол дөрвөн байршилд бэлтгэл ажлыг хангаж байна. Хүүхдүүд тоглодог болон өмнө нь хогийн цэг байсан газруудыг тохижуулж байгааг онцолж байлаа. Түүнчлэн зөвхөн гэр хороолол гэлтгүй орон сууцны хороололд ч нэмж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв. Иймээс судалгаа хийж байгаа юм байна.

Инженерийн шугам сүлжээг шинэчлэх буюу өртгөх ажлын хуваарь гарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тухай бүр мэдээлэл хүргэж буй. Энэ жил инженер хангамжийн 25 байгууллага 658 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. 19 байршилд 28.1 км дулааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байна. Тавдугаар сарын 15-наас ажил эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 15-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Нийт гүйцэтгэл 30 хувьтай байна.

Эх сурвалж: НЗДТГ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр автобусны буудлуудыг засварлан, шинэчилж эхэллээ
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр автобусны буудлуудыг засварлан, шинэчилж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.