Орос Киев рүү нисгэгчгүй онгоцоор дайрах шинэ давалгаа эхлүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос Киев рүү нисгэгчгүй онгоцоор дайрах шинэ давалгаа эхлүүлжээ

An explosion of a drone is seen in the sky over the city during a Russian drone strike in Kyiv, Ukraine on June 20.

/2023.06.20/: Украины армийн албан тушаалтны хэлснээр, Иранд үйлдвэрлэсэн довтолгооны нисгэгчгүй онгоцоор Оросууд Киевт мягмар гарагт томоохон агаарын довтолгоо хийсэн байна.

Киев хотын Цэргийн удирдлагын газрын дарга Сергей Попко, нисгэгчгүй онгоцууд нийслэлд өөр өөр чиглэлээс орж ирсэн гэж мэдэгдсэн бөгөөд уг агаарын довтолгооны улмаас агаарын түгшүүр гурван цаг орчим дуугарчээ.

"Киев орчмын агаарын орон зайд манай агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн дайсны хорь орчим байг илрүүлэн устгасан" гэж Попко хэлэв.

Попкогийн хэлснээр, энэ нь энэ сард Шахед нисгэгчгүй онгоцоор Киевт хийсэн хоёр дахь удаагийн халдлага юм.

Одоогоор хохирлын хэмжээ болон уг довтолгоонд энгийн иргэн амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна.

УБТЗ ХНН-ийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо
УБТЗ ХНН-ийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр боллоо
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.