Япон улс ЛГБТ-ын харилцан ойлголцлын тухай хуулийн төслийг баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс ЛГБТ-ын харилцан ойлголцлын тухай хуулийн төслийг баталлаа

Japan's parliamentary Upper House passes a bill to promote understanding of LGBTQ communities in Tokyo on June 16, 2023.

/2023.06.16/: Япон улс ЛГБТ хүмүүсийг дэмжих зорилгоор баасан гарагт нэлээд маргаан дагуулсан хуулийн төслийг баталлаа.

Ижил хүйстнүүдийн холбоог хуулиар хамгаалдаггүй, долоон бүлгийн (Их долоо) цорын ганц орон болох Япон тавдугаар сарын 19-нөөс 21-ний хооронд Их долоогийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаас өмнө уг хуулийг батлахаа амлаж байсан юм.

Эрх баригч Либерал ардчилсан намын зарим гишүүд санал хураалт явагдах үед танхимаа орхисон ч гэсэн мягмар гарагт доод танхимаар баталсан байна.

Японд “Их 7”-гийн бусад орнууд, ялангуяа АНУ-ын зүгээс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрүүлэхийн тулд шахалт үзүүлжээ. Эдийн засгийн удирдагчид Япон улс лесби, гей, бисексуал, трансжендер хүмүүсийн төлөөлөлгүйгээр олон улсын хэмжээнд өрсөлдөх чадваргүй хэвээр үлдэнэ гэж эмээж байгаагаа мэдэгдэв.

Японд явуулсан санал асуулгаас харахад Япончуудын дийлэнх нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжинэ гэж хариулсан байна.

Эх сурвалж: CNN

Азийн хотуудын наадмын урлагийн тоглолт эхэллээ
Азийн хотуудын наадмын урлагийн тоглолт эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.