/2023.06.16/: Украины дайны үеэр амь үрэгдсэн орос цэргүүдийн тоо Москвагийн нийтэлсэн албан ёсны тоо баримтаас хавьгүй их байгааг ВВС-ийн мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
Украинд Оросын 25 мянга орчим цэрэг амь үрэгдсэн болохыг тогтоосон байна.
Энэ тоо нь Москвагийн гаргасан албан ёсны тооноос дөрөв дахин их юм.
BBC болон Оросын Mediazona вэб сайт дайны булшны зураг, олон нийтийн сүлжээн дэх нийтлэл, Оросын орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээллүүдийг судалж, дүгнэлтээ гаргажээ.
ОХУ-ын довтолгооны эхэн үед ихэвчлэн бэлтгэгдсэн мэргэжлийн цэргүүд үхэж байсан бол тэдний судалгаагаар одоо нас барсан хүмүүс ихэвчлэн ахимаг насны, бэлтгэл багатай дайчид байгааг харуулж байна.
Эх сурвалж: ВВС