Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ маргаашнаас эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээ маргаашнаас эхэлнэ

/2023.06.14/: Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.

2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр буюу маргаашаас дараах зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх юм.

Үүнд:

  • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
  • ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
  • ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
  • ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр”
  • ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар” чиглэлд үйлчлэх аж.

Иймд иргэд зорчигч та доорх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

ОБЕГ: Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна
ОБЕГ: Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.